АМЬДАРЛЫН ХАНИА СОНГОХ ЗУРХАЙ

Хонь

Сэтгэл татам, нийтэч, хошин шогийн нарийн мэдрэмжтэй, сээтэгнэх дуртай. Нас бие гүйцсэн үедээ олон ч хайрын асуудалтай учирна. Ер нь хониныхон нас бие гүйцсэн үедээ мэргэн болох ба 30-35 насандаа сонголтоо хийдэг. Хонины ордны эхнэрүүд гайхамшигтай, алдарт дуртай, нөхрөө амжилт руу хөтөлдөг. Гэвч уур уцаар ихтэй. Ухаантай эр нөхөр ийм эхнэрийг байранд нь тавих хэрэгтэй. Тэд өөрсдийнх нь хүндэлдэг хүн удирдахад аз жаргалтай байдаг. Хонины ордны нөхрүүд эхнэрийнхээ тулгуур суурь нь болдог. Сайн хайр халамжинд дуртай. Ихэнх хонинууд хариуцлагагүй, тэднийг гэрт нь байлгах тун хэцүү. Хониныхон суурьтай, хатуужилтай байх хүч дутмаг тул бодлоготой эхнэр хэрэгтэй. Хониныхонд тохирох сайн хос- Үхэр, Ихэр, Нум, Загас. Мэлхий таарамжгүй, Жинлүүр, Матартай хуучинсаг үзлийн улмаас тохирохгүй.

Үхэр

Түүнд яг л амьсгалах мэт дурлах нь ойлгомжтой. Сугар үхрүүдийг удирдах ба залуудаа тэд олон ч хайр дурлалын асуудалтай учирна. Тэд сайхан сэтгэлтэй, дур булаам. Тэдэнд хайр дурлал гэхээсээ гэрлэлт илүү чухал. Үхрийн ордны эмэгтэйчүүд зан төлөвийн хувьд хөнгөн, тааламжтай, туршлагатай, хосоо нарийн сонгодог. Ихэнх нь нөхөртөө амтат хоол, хайр энэрэл, гэрийн сайн эзэгтэйг санал болгох ба материаллаг болон ёс суртахууны талаар юу ч нэхдэггүй.  Үхрийн ордны эрчүүд ерөнхийдөө төгс нөхрүүд. Тэд итгэлтэй, найдвартай, өгөөмөр сэтгэлтэй, гэрсэг, өөрийн гэртээ, эзэн байх дуртай. Үхрүүд тачаангуй, төгс эцэг эх, даруухан царайны цаана шуурга мэт авир нуугдаж байдаг. Үхрүүд сэтгэл хөдлөлөө барьж чаддаг, хар төрөх, хардах сэтгэлээ ил гаргадаггүй. Сайн хос болох нь Ихэр, Мэлхий, Загас, Охин, ялангуяа Хонь, Матартай сайн зохицно. Арслан, Хилэнцтэй сөргөлдөнө. Хумхтай харилцаа бүр тохирохгүй.

Ихэр

Тэдний хайрын уриа “Илүү их байх тусмаа сайн”. Хайр тэдний хувьд тоглоом. Хүсэл нь өөрийгөө илэрхийлэх, хайр дурлалын асуудалд хийсвэр сэтгэлгээгээр ханддаг. Сээтэгнэж ялалтанд хүрэх дуртай. Ихрүүд заримдаа амьдралд сэтгэл хангалуун бус байдаг. Ихрийн ордны эмэгтэйчүүд халуухан, эмэгтэйлэг, заримдаа үнэхээр үзэсгэлэнтэй байдаг. Тэд соёлтой, цэцэн мэргэн, гэр бүлсэг гэхээсээ илүүтэй сайхан байхыг эрмэлздэг, гэрээ тохилог, орчин үеийн байлгах дуртай. Ихрийн ордны эрэгтэйчүүд хөгжил дэвшил, сэтгэгдэл төрүүлэхийг эрмэлздэг. Тэд зугаалах, сээтэгнэх дуртай. Гэвч хааяа л энэ үйлдлийг хийдэг. Тэд гэр бүлээ үнэлдэг. Эхнэрийнхээ үргэлжийн дарамт, уур уцаарыг тэвчдэггүй. Таарах хос нь Мэлхий, Арслан, Жинлүүр, Хумх, Хонь, Үхэр. Охин, Нум, Загасныхантай тохирохгүй.

Мэлхий

Хайр дурлалгүй бол амьдрал хоосон болно. Энэрэнгүй, өглөгч. Хайр дурлалаас болж хоолноос гарч, нойргүйддэг. Хүйтэн, хуурамч төрх гаргаж чаддаг. Гэхдээ бас яг тийм биш юм. Хувийн шаардлагаасаа болоод хайраа олоход хүндрэлтэй байна. Дурлавал он удаан жилийг өнгөрөөнө.

Мэлхий- төгс, үнэнч хань, гэрийн сайн эзэгтэй, ээж болдог. Нөхөртэй бус хүүхдүүддээ илүү хайртай. Мэлхийн эрчүүд хичнээн өөрөө сайн бэлтгэдэг байсан ч сайн гал тогоо, өөрт нь үзүүлэх халамжинд дуртай. Гэрийн эр хүн зөөлөн, сайхан сэтгэлтэй, үлгэх жишээ ч нөхөр. Мэлхийнүүд эрт насандаа бараг гэрлэхгүй, яагаад гэвэл эхтэйгээ хэт их холбоотой байдаг. Тэд хартай. Арслан, Охин, Хилэнц, Загас, Үхрийн ордныхонтой тохиромжтой. Харин Жинлүүр, Матар, Хонины ордтой таарахгүй.

Арслан

Арслангийн хувьд хайр дурлал гэдэг амьдрал. Тэд дэврүүн сэтгэлтэй, хүндэтгэл бишрэлээр цангаж байдаг. Хайрынхаа төлөө ямар ч хил хязгаарыг давахад бэлэн байдаг. Арслангийн ордны эмэгтэйчүүд тачаангуй, дур булаам. Арслангийн ордны эмэгтэй эхнэрийн хувьд жинхэнэ үнэт чулуу. Тэд хариуцлагатай, сайн эзэгтэй, гадаад төрхөндөө анхаарал тавьдаг, илүү их анхаарал тавихыг шаарддаг. Эмэгтэй арслангууд үнэнч нөхрийг хайдаг. Эрэгтэй арслангууд өөгүй дурлагчид: дүрэлзсэн, чадварлаг, гар султай, бэлэг өгөх дуртай, хянамгай. Арслангийн эсрэг зогсох хүн тун хэцүү. Уян сэтгэлтэй, цэцэг, хайрын захианд дуртай. Эрэгтэй арслангууд өгөөмөр сэтгэлтэй, бас хартай. Тохиромжтой хос нь Арслан, Жинлүүр, Мэлхий, Нум, Хонь, Ихэр. Харилцаа нь хүйтэн хөндий байх нь Хумх, Үхэр.

Охин

Хамгийн ойлгомжгүй орд. Охин хос бас хоёрдмол санаатай. Нэг талаасаа хүйтэн хөндий, нөгөө талаасаа сэтгэгдэл татам. Хүйтэн хөндий байдал нь хуурамч. Грета Гарбо охины ордны зан төлөвийг ”Би ганцаараа баймаар байна” гэдэг өгүүлбэрээр тайлбарласан байдаг. Охин шүүмжлэлээс эмээдэг, буруу ойлголт төрүүлэхээс айдаг. Хэт мэдрэмхий, охины ордны эмэгтэйчүүд сайхан эхнэр болох ба хурц ухаантай, найдвартай байдаг. Эрэгтэй охины ордныхон өөрийн эрүүл мэнд, гэрийнхээ цэвэр байдалд анхаарал тавьдаг. Охины ордныхон Хилэнц, Загасыг бодвол гэр бүлийн сексийн амьдралыг илүү сонирхох ба ханьдаа илүү анхаарал тавина. Хайр дурлалын явдалд орооцолдох, хүчилсэн хайр нэхсэн хос тэдэнд хэрэггүй. Тэднийг хүндлэх хүн л хэрэгтэй. Тэд тархинаасаа ясаа хүртэл өөдрөг үзэлтэн нэгэн. Охин нь Жинлүүр, Матар, Хилэнц, Үхэр, Мэлхий, Арслангийн ордныхонтой аз жаргалтай байна. Нум, Загас, Ихэртэй таарамжгүй.

Жинлүүр

Дур булаам , царайлаг, анхны харцаар л дурлаж болно, тэд хайрыг учрыг мэддэг. Жинлүүрийнхэн тэдний мэдрэмжийг үнэлбэл аз жаргалтай байдаг. Тэд хайр дурлалынхаа талаар ямар нэгэн дурсамж үлдээх дуртай. Эмэгтэй жинлүүрүүд эмэгтэйлэг, тэднийг магтахад дуртай. Жинлүүр гэрлэлтийн ордны орд, эрт гэрлэх ба бат бөх гэр бүлийг бий болгоно. Тэд сайхан гэргий, ээж болдог. Эрчүүд нь хайр дурлалын томоохон мэргэжилтнүүд. Тэдэнд гоонь эрийн амьдрал таалагддаг. Жинлүүрүүд хөгжим, урлаг, нийгмийн амьдралд дуртай. Тэд хайр, анхаарал халамж, амар тайвныг шаарддаг. Нум, Хумх, Арслан, Охины ордтой тохирно. Харин Матар, Хониныхонд дургүй.

Хилэнц

Эрчтэй, яг соронзон мэт татах нөлөөтэй. Тэднийг сексийн хаан гэж нэрлэх ба гэрлэхдээ эз турших ба тэгснээрээ аз жаргалтай гэр бүлийг бий болгож мэдэх юм. Хилэнцийнхэн хөнгөн сээтэгнэлд дургүй. Дурлалд бүхий л зүрх сэтгэлээ зориулах ба нээлттэй, худалч хүмүүсийг ялгаж мэдэрдэг. Хосоо сонгохдоо хааяа алдах тохиолдол байдаг. Аз жаргалгүй гэр бүлээс болж хэрцгий, өшөө авагч болдог. Эмэгтэй хилэнцүүд хүсэл тэмүүлэлтэй, мэдрэмжтэй. Золиос гаргахад ч бэлэн байдаг. Эрэгтэй хилэнцүүд гэр бүлдээ хайртай, гэвч шулуун хувиа хичээсэн байх талтай. Хэрвээ та Хилэнцэд хайр дурлалаа өгсөн бол тэд бодлоо хуваалцах дургүы гэдгиыг санаарай. Тэд өмчлөгч бас хартай. Түүний хажууд сээтэгнэж болохгүй, тэд хууралтыг өршөөхгүй. Нум, Матар, Жинлүүртэй таарамжтай. Хумхыг үзэн ядна, Үхэртай таарамж муутай.

Нум

Гоонь эрийн тэмдэг. Нум өгөөмөр сэтгэлтэй, нэгдэж, нийтэч. Тэд хайр дурлалд нээлттэй бас хүмүүсийн сайн зан чанарт идгэвэг. Хааяа өмчлөгч хартай болдог. Нумынхны хувьд азгүй гэрлэлт нь ховорхон тохиолдол. Нумын ордны эхнэрүүд үнэнч биш гэхдээ үргэлж сайн найз, зочломтгой эзэгтэй байдаг. Тэд эрх чөлөөтэй байгаа цагтаа аз жаргалтай. Түүнд хартай нөхөр хэрэггүй. Эрхтэй нумынхан ихийг хийх бөгөөд тэдний шаардлага өндөр. Тэд ан хийх дуртай, орой болтол ажил дээрээ суудаг. Нумд эрх чөлөөг олгох, түүний сонирхолыг хуваалцах эхнэр хэрэгтэй. Нум шүүмжлэл, ёс суртхуунгүй байдлыг тэвчдэггүй. Арслан, Матар, Хонь, Жинлүүр, Хилэнцтэй тохирно. Загас, Охин, Ихэрүүдэд дургүй.

Матар

Оройхон хөгшрөнө. Түүний дур булаам байдал хөгшрөлтөөс хамгаална. Тэд бүх зүйлд бүр хайр дурлалд ч туршлагатай. Олон ч хайр дурлалын явдал байх ба хүч хөдөлмөр гарган дурлана. Тэрээр шүүмжлэгч гэхдээ түүни сонголт үргэлж амжилттай байдаг. Ганцаардлыг тэвчдэггүй. Эмэгтэй матаруудад дур булаам байдал, зусардалт тийм ч чухал бус. Тэд нөлөө бүхий туршлагатай эр нөхөртэй болохыг эрмэлздэг. Эрэгтэй матарууд найдвартай, үргэлж гэртээ өөрийн засаглалыг тогтоохыг хичээдэг. Тэд хүч хөдөлмөр гарган мэдрэмжээ илэрхийлдэг. Романтик ямар нэгэн дохио өгөх явдал тэдэнд байхгүй. Дуу цөөнтэй, тэднээс магтаал сайшаалын үг сонсохгүй. Эрэгтэй матаруудын ихэнх нь гэр бүлийг юу тогтоож байгаагаар дүрсэлдэг бол эмэгтэй матарууд ямар хоол бэлтгэж гэрээ цэвэрлэж байгаагаар төсөөлдөг. Матарууд туйлбартай байх өндөр шаардлагатай. Тэд харамч, мөнгөө хадгалдаг. Ямар нэгэн хувцас, хунарт үрэлгэн зан гаргах дургүй. Хумх, Үхэр, Загас, Охин, Хилэнц, Нумтай зохьцоно. Хонь, Мэлхий, Жинлүүртэй хүндхэн байна.

Хумх

Хоосон мөрөөдөгч, янаг амрагийн явдал гэхээсээ үндэслэлийг нь илүүд сонирходог. Хайр дурлалд нэг л хайр гэсэн бодлоор итгэлтэй бас тогтвортой байдаг. Тэдэнтэй найзлахад тааламжтай. Найз нөхөд нь нийгмийн олон давхаргын төлөөллүүд байдаг. Хосоо болгоомжтой сонгох ба шаардлага нь өндөр. Хүчтэй чадалтай оюун ухаанд дуртай. Хумх тал бүрийн мэдлэгтэй, сонирхолтой бас олон талт амьдралыг өрнүүлнэ. Хайр дурлал түүний хувьд цорын ганц сэтгэлийн илэрхийлэл биш. Тэрээр тохиролцоонд амархан хүрдэг ба харгүй нэгэн. Хумхад ижил сонирхолтой түүнийг үнэлдэг хань хэрэгтэй. Загас, Хонь, Ихэр, Жинлүүр, Нум, Матартай сайн зохьцоно. Хилэнцтэй хардалт бий болно. Арслан хэтэрхий их хайр шаардах болно.

Загас

Хайр дурлалын төлөө төрсөн. Тачаангуй, чадварлаг нэгэн. Хайрыг бие бялдарын болон сэтгэл оюуны хувьд сайн мэддэг, өндөр шаардлагатай, амархан эмзэглэдэг. Болгоомжгүй хэлсэн үг галыг унтрааж мэднэ. Эмэгтэй загаснууд зүс царайны хувьд сүр жавхлантай. Эрчүүдыг ойлгох, хайрлах чадвараараа тэдний зүрхийг уяраана. Үргэлж эр нөхөрт гарцгаадаг. Загасны ордны эхнэрүүд итгэлтэй, нөхөрүүдийн хувьд тэдний гэр диваажин л гэсэн үг. Эрэгтэй загаснууд хаягдах вий гэсэн айдсаасаа болж мэдрэмтгий бус болдог. Загас сайн нөхөр, амьдрал тэр чигээрээ бал сар мэт байж болно. Тэд өглөгч, өөрийн ханиа тахин шүтнэ. Хонь, Үхэр, Мэлхий, Хилэнц, Матар, Хумхтай таарамжтай. Охин, ихэрүүдэд дургүй. 

Эх сурвалж:  Нууцын тайлал №18

Наран Наянтай Наран санхүүч мэргэжилтэй. 2012 оны 3 сараас Segsgermaa цахим хуудсыг үүсгэн байгуулж, өнөөдрийг хүртэл хөгжүүлсээр байна. Тэрээр Segsgermaa.com эмэгтэйчүүд бидэнд эрч хүчээр дүүрэн, амьдралыг өнгөтөөр харах нүдийг нээж өгнө гэдэгт итгэдэг.