БАТГА АРИЛГАХ ЗӨВЛӨГӨӨ

 

Батга гэдэг нь идээтэй ба идээ агуулаагүй, арьсны бохирдож товойсон хэсэг юм. Батга нь бохирын халдвар, цочрол болон хөлч, тослогийн булчирхайны хэт идэвхжлээс болж үүсдэг. Батгыг шахах нь сорви тогтооноо гэж зарим нь үздэг бол зарим нь эсрэгээр үздэг. Өнгөц болон цагаан батгыг шахах нь сорви тогтоохгүй байж болно. Гэхдээ арьсны хөрсөн доор гүн гарсан батгыг хагалж шахах нь аюултай.

  1. Арьсаа зөөлрүүлж бүлээн шүршүүрт орох буюу ваннанд суу. 
  2. Нүүрээ цэвэрлэж, будаг болон бохирдлыг сайтар арилга.
  3. Нян тараах болон батгыг газар авахуулахаас сэргийлж гараа сайтар угаах хэрэгтэй.
  4. Багажийг сайтар ариутгасан байх (Бохир багаж нь халдвар үүсгэж, батгыг улам нэмэгдүүлнэ).
  5. Багажаар батганы толгойг аяархан хагал.
  6. Цэвэрхэн салфетка юм уу ариун цэврийн цээс авч долоовор хуруугаа бүрж ороо.
  7. Идээг гаргахын тулд батганы хажуугаас зөөлөн даралт өгч үах. Цуё юу уу тунгалаг шингэн гарч ирэхэд шахахаа зогсоо.
Хэрвээ шахах үед цагаан батга гарч ирэхгүй бол энэ үйлдлээ цааш хийх хэрэггүй. Харин оронд нь ариутгасан самбай даавуунд цайны салбагаар 4-ний нэг давс, хагас стакан бүлээн усны холимогийг шингээгээд батгатай хэсэг дээрээ тавьж 5-10 минут байлгана. Өдөрт энэ үйлдлээ хэд хэдэн удаа давтаж хийгээрэй. Давстай ус нь батгыг хатааж өнгөн хэсэг рүү татах болно. Харин арьсан доор цагаан зүйл харагдаж эхлэх үед л шахах оролдлогыг хийгээрэй. Хэрвээ батга хүндэрвэл 30 минут тутамд мөсөөр жин тавьж 2 минут байлгана. Энэ нь хавдар болон улайлтыг багасгаж, үүнийг дагасан өвдөлт, үрэвслийг намдаадаг. Ингээд өдөрт 2-3 удаа зөөлөн , ямар нэг анхилгагүй савангаар угаах юм уу зориулалтын батганы эсрэг цэвэрлэгчээр цэвэрлээрэй. Арьсаа порлон эсвэл өөр цэвэрлэгч материалаар үрж болох ба хэтэрхий чанга үрж болохгүй. Учир нь энэ нь таны арьсыг нөхөн сэргээж байдаг байгалийн тослогийг байхгүй болгодог. Хэрвээ маш яаралтай хатаах хэрэгтэй бол  үрэвссэн хэсэг дээрээ унтахын өмнө шүдний оог нимгэн түрхэснээр үрэвсэл болон улайлтыг багасгаж чадна. Мөн хэрэглэсэн дүрдэг цайг ууттай нь юм уу нимбэгний зөөлөн эдийг даавуунд боогоод батгатай хэсэг дээрээ хэсэг дарж тавих юм бол мөн улайлт, үрэвслийг намдаадаг.
Эх сурвалж:http://lollyfairy.blog.gogo.mn
Марал Жаргал Жаргалын Марал нь СУИС-н Радио телевизийн сургуулийн сэтгүүлчийн 3-р курст сурдаг. Чөлөөт цагаараа Сэгсгэрмаа цахим хуудсын судалгаа шинжилгээ төлөвлөлтийг хариуцан ажиллаж байна. Тэрээр шинэ соргог зүйлсийн талаар эрэл хайгуул хийж, өөрийгөө дайчлах дуртай. Нэг ажилдаа үнэнч шаргуу зантай. Нийтлэгчийн маань мэдээнүүд таныг уйдаахгүй гэдэгт бид итгэлтэй байна.