ГЭРТЭЭ ПИЦЦА ХИЙХ ҮҮ?

Эзэгтэй та өнөөдөр ямар хоол хийхээ мэдэхгүй эргэлзээд байна уу. Тэгвэл бид гэрийн нөхцөлд хялбар аргаар амттай пиццаг хэрхэн хийх аргыг хүргэе. Танд доорх хүнсний материал байх л хангалттай.

  •      ОРЦ
  • Гурил - 200 гр
  • Исгэгс - 10 гр 
  • Өндөг - 1 ширхэг 
  • Давс - 3 гр
  • Бяслаг - 100 гр 
  • Чидун жимс \ олив \ - 20 гр 
  • Улаан лооль - 2 ширхэг 
  • Сонгино - Нэг ширхэг \ жижиг\

Хийх арга:

Гуриландаа өндөг, исгэгч, давс хийж холиод бүлээн усаар шингэвтэр зуурна. Зуурсан гурилаа тарааж тавиад бяслагаа дээр нь жигд үрж, цацна. Сонгино,   гахайн утсан мах,  улаан лооль, чидун жимс болон хүссэн зүйлээ адил хэлбэртэй хэрчээд тавиарай.   Харин үүнийнхээ дээр үлдсэн бяслагаа дахин цацах хэрэгтэй. Ингээд шарах шүүгээгээ 180 градус хүртэл халаагаад 20-25 минут шарахад пицца бэлэн болно.

Эх сурвалж:  "Гэр гэртээ тогооч" сэтгүүл

Марал Жаргал Жаргалын Марал нь СУИС-н Радио телевизийн сургуулийн сэтгүүлчийн 3-р курст сурдаг. Чөлөөт цагаараа Сэгсгэрмаа цахим хуудсын судалгаа шинжилгээ төлөвлөлтийг хариуцан ажиллаж байна. Тэрээр шинэ соргог зүйлсийн талаар эрэл хайгуул хийж, өөрийгөө дайчлах дуртай. Нэг ажилдаа үнэнч шаргуу зантай. Нийтлэгчийн маань мэдээнүүд таныг уйдаахгүй гэдэгт бид итгэлтэй байна.