ДЭЭЛ

Аливаа улс үндэстэн, ард түмний чухал дурсгал нь үндэсний хувцас мөн бөгөөд хүний нийгмийн түүх олон жилээр тасралтгүй үргэлжлэн хувьсан өөрчлөгдөж, хүний өмссөн хувцас ч хөгжлийнхээ явцад тухайн цаг үеийнхээ нийгэм, соёл шинжлэх ухаан, техникийн хөгжил зэргийн нөлөөнөөс хамааран олон өвөрмөц хэв маяг хэлбэр донжийг бүрдүүлэн бий болгож эцсийн хувилбараа олсон байдаг.

Хүн төрөлхтний соёл иргэншилд Монгол угсаатны оруулсан үнэт зүйлсийн нэг бол монгол хувцасны  соёл мөн билээ.  Энэ соёл монгол угсаатан төв азийн өндөрлөг дээр үүсэн бүрэлдэж эхэлсэн олон мянган жилийн тэртээгээс улбаатай бөгөөд МЭӨ II зуунаас төр улсаа байгуулан хүчирхэгжин мандсан Хүннү гүрний үед Монгол үндэсний хувцасны нийтлэг шинж төрх цэгцэрч бүрэлдсэнийг судалгаа шинжилгээний үр дүн харуулж байгаа билээ. Монгол үндэсний хувцас нь манай орны цаг уурын нөхцөл болон дөрвөн улирлын байдалд зохицсон дөрвөн цагийн гол хувцас болох дээл юм.

                  Дээл гэсэн үгний учрыг тайлбарлавал, монгол бичигт “дэбэл”, ойрадын аялгуунд “дэвэл”, буриад аялгуунд “дэгэл, дэглэй”, халх өвөрлөгчийн аялгуунд ...

Юмжир Үржнээ Хувцасны дизайнер мэргэжилтэй, чөлөөт цагаараа блог хөтлөх хоббитэй. 2001 онд хувцас загварын “Урлах Эрдмийн Дээд Сургууль”-ийг Дизайнер зохион бүтээгч мэргэжлээр дүүргэсэн. Оюутан байх хугацаандаа Гоёл-99 ,2000, 2001-т бие даан оролцож байсан. 2008.10.11-нд 100 гаран загвараар бие даасан “Glamour” загварын шоу хийсэн. 2009.02.22-нд АНУлсын Вашингтон хотноо болсон DCfashion week загварын 7 хоногт өөрийн коллекциороо оролцсон. 2010.10.01 –нд “Хувцасны Дизайн” ном бичиж гаргасан Сэгсгэрмаагийн уншигчиддаа өөрийн мэдсэн сурсанаасаа хуваалцаж байгаадаа баяртай байна. Weblog: http://more.blog.gogo.mn/