ЗӨГИЙН БАЛ



           

Зөгийн балыг 3500 жилийн настай гэж үздэг.Одоогоор зөгийн балыг анагаах ухаан болон гоо сайхны салбарт маш өргөнөөр ашиглаж байгаа билээ.Түүний ашиг тус маш их жишээлбэл:

  • Сэтгэлийн хэт хөөрөлтэй юмуу сэтгэлийн дарамтанд орсон хүн өдөрт 100гр зөгийн бал идвэл ямар ч тайвшруулах эмнээс илүү үр дүнтэй гэдэг.
  • Унтахаасаа хагас цагийн өмнө аяга халуун усанд 3 халбага зөгийн бал хийж уувал нойргүйдэхгүй тайван сайхан нойрсдог.
  • Хамрын ханиад хүрсэн үед ус зөгийн бал хоёроо 50/50 харьцаатай хийж өдөртөө гурван удаа 2-3 дуслыг хамартаа дусааж байвал хамар бүтүүрэх талаар санаа зоволтгүй болно.
  • Арьс тань барзайгаад байна уу? Тэгвэл зөгийн бал сүү хоёрыг 50/50 харьцаатай хутгаад нүүрэндээ түрхээд хаттал нь байлгавал толигор болдог.
  • Бас нүүрэн дээр тань юм гараад байвал өглөө өлөн элгэн дээрээ аяга зөгийн балтай ус юмуу цай ууж байгаарай.Энэ нь таны ходоодны үйл ажиллагаанд ч бас сайнаар нөлөөлнө.