ИЛЧЛЭГ ТООЦОХ ХЯЛБАР АРГА

Та жингээ хасах зорилго тавьсан уу? Одоо байгаа жингээсээ төд хүртэл бууруулна гэсэн хатуу зорилго тавь.
Та дасгал хөдөлгөөн хэр идэвхтэй хийдэг вэ?

Хэрэв та долоо хоногт 3-4 удаа нэг цагийн турш дасгал хийдэг бол өөрийн хүрэхээр шийдсэн жингээ 15-аар үржүүлээрэй. Хэрэв огт хөдөлгөөн хийдэггүй бол 13-аар үржүүл. Хэрэв өдөр бүр нэг цаг дасгал хийдэг бол 20-иор үржүүл. Гарах хариу нь таны өдөр тутам зарцуулах шаардлагатай илчлэгийн хэмжээ юм.

 Хэр их илчлэг шатаах хэрэгтэй вэ?

Жишээ нь: Таны зорилго 60 кг болох, харин та огт дасгал хийдэггүй гэж бодъё. Тэгэхээр та дээрх томъёогоор (60кг х 13 = 780 ) ккалори илчлэгийг өдөр тутам шатаах шаардлагатай юм.

Эхний хоёр долоо хоногт энэ тооны гуравны нэг буюу 290 ккалорийг өдөр бүр хасна гэж тооц. Дараагийн долоо хоногт нь 580 ккалори, түүний дараагийн долоо хоногт 780 ккалори хасна. Үүнээс хойш энэ хэмжээгээ барих, эсвэл багасгаж болох юм.


Жин хасах хамгийн эрүүл арга бол долоо хоногт жингээ ...