Л.ӨЛЗИЙТӨГС “ҮЗЭХИЙН ХЯЗГААР” НОМНООС

Уучлахыг нь би мэддэг
Урвахыг нь та мэддэг
Уйлаад гуйх чинь худлаа байдаг ч
Унахад чинь би таны л төлөө залбирдаг
Өө, өгөх л гэж өгсөн бие минь!
Авах л гэж авсан та минь!
Өшрөөд уйлах минь үнэн байдаг ч
Үнсэхэд чинь л би нулимстай инээж эргэдэг
Хайрлахыг нь би мэддэг
Халгихыг нь та мэддэг
Харцаа нуугаад худлаа байдаг ч
Халтирахад чинь би таны төлөө өвддөг
Зовох л гэж зольсон бие минь!
Зовоох л гэж учирсан та минь!
Зоргоор одохдоо хүнийх байдаг ч
Зориод ирэхдээ минийх болдог
Өө, яана гэх вэ
Өгөх л гэж өгсөн...

Батчимэг Өлзий Батчимэг нь Нью Медиа Групп компанид ажилладаг. Тэрээр сэтгүүлч, Англи хэлний орчуулагч мэргэжилтэй. The Ub Post сонинд сэтгүүлчээр ажиллаж байхдаа улс төр, нийгэм, энтертэймэнт гээд салбар бүрийн мэдээ мэдээллийг орчуулж бэлтгэдэг байсан. Эмэгтэйчүүдэд зориулсан хамгийн сүүлийн үеийн, сонирхолтой, үнэн бодитой мэдээ, мэдээлэл, ярилцага, нийтлэлээр та бүхнийг уйдаахгүй байна гэдэгт итгэлтэй байна.