САЙХАН ХАРАГДАХ АМАРХАН

Заавал их мөнгө зарж хөөрхөн, гоё сайхан болно гэвэл та эндүүрч байна. Өдөр бүр ажил, амьдрал бусад асуудлын хажуугаар байгаа боломжоо ашиглан 10аад минут л зарцуулаад хэвшчихвэл сайхан харагдах тун амархан. Дараах аргуудыг туршаад үзээрэй.

-Урьдаас нарийн зүсч бэлтгээд хөргөгчинд хийсэн өргөст хэмхийг нүдэн дээрээ тавьбал нүд чинь маш сайн амрах болно.

-Төмсийг сайтар цэвэрлэж хальслаад үрж нимгэн самбай даавуунд боож нүдэн дээрээ 15-20 мин байлгах нь нүдний эргэн тойронд байгаа үрчлээг арилгах болно.

-Лууванг чанаад нухашлаж дээр нь зөгийн бал нэмэн нүүрэндээ маск тавибал арьс төлжиж залуужина.

-Тараг жүржийн шүүс хоёрыг нүүрэндээ маск тавибал нүүр чинь цэвэрхэн болж арьс  сайн амрах болно.

-Гялалзсан сайхан үстэй байхыг хүсвэл сүүнд 2 ширэг өндөг хольж үсэндээ түрхээд хэсэг байлгаад угаагаарай.

-Шампуниа алимны шүүстэй хольж хэрэглэж байвал үс хагтахгүй  мөн гялалзсан болдог.

-Хатуу, зузаан эрүүл сайхан хумстай болохыг хүсвэл оливын тос, лимоны шүүс хийсэн бүлээн усанд гараа дүрж байгаарай.

 

Эх сурвалж: http://mandukhai-khatan ...

Туул Төмөрбат Туул нь МУИС-ын биологийн факультетийг Экологи байгаль хамгаалагч мэргэжлээр төгссөн. Мэргэжлээрээ 2 жил гадны эрдэмтэн судлаачдын хамт төслийн менежер хийж байсан. Чөлөөт цагаараа морь унах, баллет үзэх, гоо сайхан, нүүр будалт, урлаг судлах дуртай. Сэгсгэрмаа цахим хуудас дээр өөрийн сонирхлын дагуу ажиллах болсондоо тун баяртай байгаа. Цаашдаа энэхүү охид бүсгүйчүүдэд зориулсан Сэгсгэрмаа цахим хуудсаараа дамжуулж охид бүсгүйчүүдтэйгээ мэдсэн бүхнээ хуваалцаж улам их эрч хүчтэйгээр ажиллахыг зорьж яваа бүсгүй . twitter.com/#!/TuulTumurbat tuul@segsgermaa.com