"ТОЛГОЙТОЙ" ОДУУД

Нэгэн залуу "Номын сангаар дүүрэн охидууд байна. Царайлаг охин ганц ч алга. Царайлаг охидууд номын санд суудаггүй" гэж Твиттер дээрээ бичсэнийг уншаад энэ нийтлэлийг бичих санаа төрөв. Зүгээр нэг өөрийн таньдаг хүнийг тэр их ухаантай бас царайлаг гэвэл хүмүүс гайхаж алмайрах нь лавтай. Тиймээс та бидний сайн мэдэх олны танил оддын талаар мэдээллийг оруулах нь зүйтэй болов уу. Одуудыг ялангуяа эмэгтэй одуудыг авъяас, зүс царайг нь гэхээс биш ухаантай, "толгойтой" гэж магтах нь ховор. Харин тэр дунд үнэхээр өөрийн авъяасаас гадна оюун ухаанаараа үнэлэгдэж бишрүүлж чадсан эмэгтэй алдартнуудыг танилцуулъя.

Натали Портман

Тэрээр 1981 онд төрсөн. Бид түүнийг Оскарын шилдэг эмэгтэй жүжигчиний шагналт хүртэхэд хүргэсэн Black Swan кинонд гол дүрд тоглосноор сайн мэднэ. Тэрээр Еврей, Франц, Япон хэлтэй. Арван жилээ онц дүнтэй төгссөн бөгөөд Харвардын их сургуульд сэтгэл судлалаар сурсан байна. Нью Йорк Пост сонинд өгсөн ярилцлагандаа "Миний жүжигчиний карьер уналтанд орно уу хамаагүй. Би алдартай кино жүжигчин байхаасаа ухаантай байсан нь дээр гэж бодож байна" гэж хэлж байжээ.

Эмма Ватсон

Дэлхийн хүүхдүүдийг байлдан дагуулсан Харри Поттер цуврал киноны Хермионын дүрээрээ танигдсан жүжигчин Эмма Ватсон. Тэрээр 1990 онд төрсөн Английн жүжигчин юм. Хэдийгээр кино зураг авалттай ихэд завгүй байсан ч тэрээр арван жилийн онц дүнтэй төгссөн байна. Жүжигчиний хувьд завгүй ажиллаж байсан ч их сургуульд сурахаар болж АНУ-ын Брауны их сургуульд түүхийн чиглэлээр суралцаж байгаа ажээ.

Алиша Киз

Songs in a Minor дебут альбом нь дэлхий дахинаа 12 сая хувь борлогдож таван Грамми шагнал авсан дуучин . Тэрээр 16 насандаа арав жилээ дүүргэж урлагийн замыг сонгож Колумбын их сургуульд суралцах тэтгэлэгээс татгалзаж байсан байна.

Женнифер Коннелли

Амеркийн жүжигчин Женнифер Коннелли Beautiful Mind, Requiem for a Dream, He's not that into you зэрэг кинонд тоглож чадварлаг жүжигчин гэдгээ харуулсан. Алдарт Йелийн их сургуульд хоёр жил сураад үлдсэн хоёр жилээ Станфордын их сургуульд сурч Англи хэлний бакалавр зэрэг авсан байна. Франц, Итали хэлтэй бөгөөд Физик, Сэтгэл судлалыг сонирхдог гэж ярьж байсан байна.

Клэр Дэйнс

Ромео, Жульет. Жүжигчин Леонардо Ди Каприон тоглосон Ромео, Жульет-ын Жульет тоглосон гэдгээр нь бидэнд танигдсан. Тэрээр 1979 онд төрсөн бөгөөд Йелийн их сургуулийн сэтгэл судлалын ангид хоёр жил сурч байгаад жүжигчиний карьерээ хөөхөөр сургуулиа орхисон байна.

Шакира

Whenever wherever, Underneath your clothes, Hips don't lie түүний хит дуунуудыг дурдвал олон. Колумбын дуучин Шакира Франц, Протугали, Итали, Каталан хэлээр чөлөөтэй ярьдаг. Түүх судлах, гадаад хэл үзэх дуртай гэнэ. Түүний IQ 140 юм.

Тайра Бэнкс

Sports Illustrated сэтгүүлнээ хоёр ч удаа гарч нэр алдрын гараагаа эхлэсэн, Victoria's Secret-ын анхны загвар өмсөгчдийн нэг Тайра Бэнкс өөрийн өдрийн цагийн ток шоугаараа Эмми шангалыг авч чадсан чадварлаг бүсгүй юм. Дан ганц загвар өмсөхөөс гадна хөтлөгч, жүжигчин, продюссер түүнд хийж чадахгүй зүйл үгүй. Таймс сэтгүүлийн "Оны нөлөө бүхий хүмүүс"-ийн жагсаалтанд багтсан дөрвөн өнгөт арьс бүсгүйчүүдийн нэг юм. Харвардын Бизнесийн их сургуулийн сургалтанд тэнцэж саяхан батламжаа авсан байна. 

Эх сурвалж: en.wikipedia.org, http://gossip.celebritycowboy.com 

Батчимэг Өлзий Батчимэг нь Нью Медиа Групп компанид ажилладаг. Тэрээр сэтгүүлч, Англи хэлний орчуулагч мэргэжилтэй. The Ub Post сонинд сэтгүүлчээр ажиллаж байхдаа улс төр, нийгэм, энтертэймэнт гээд салбар бүрийн мэдээ мэдээллийг орчуулж бэлтгэдэг байсан. Эмэгтэйчүүдэд зориулсан хамгийн сүүлийн үеийн, сонирхолтой, үнэн бодитой мэдээ, мэдээлэл, ярилцага, нийтлэлээр та бүхнийг уйдаахгүй байна гэдэгт итгэлтэй байна.