ХАЙРТДАА БЭЛЭГ БЭЛДЭЖ АМЖААГҮЙ БАЙГАА ЮМ БИШ БИЗ

Өнөөдөр эр цэргийн баярын өдөр. Цэргийн гэсэн тодотголтой хэдий ч бүх эрчүүдийн баяр гэхэд хилсдэхгүй.

Ажилдаа түүртээд хайртай залуудаа бэлэг бэлдэж амжаагүй  юм биш биз.

Тэгвэл маш хурдан бас гайхалтай энгийн бэлгийн санааг Сэгсгэрмаа хүргэж байна.

Чамд юу хэрэгтэй вэ?

- Цай

- Утас, зүү

-Улаан өнгийн цаас

- Усанд нороод урагддаггүй салфетка

 

 

Хамгийн эхлээд салфеткаа зүрхэн хэлбэрээр оёно. Цай хийх зай үлдээхээ мартав. Үлдээсэн зайгаараа хайртынхаа дуртай цайг хийгээд битүүлж оёно.

Ингээд оёсныхоо гадуур хайчилна.

Утсаа таслалгүй үргэлжлүүлээд утасныхаа үзүүрт цаасаар зүрх хийж тогтоогоорой.