ХАЙР ДУРЛАЛЫН ЗУРХАЙ

ӨРНИЙН ЗУРХАЙН ЗУРЛАГА

Таны төрсөн жил, өдөр, цаг бүр цаанаа утга учиртай байдаг гэдгийг та мэдэх үү? Орд болгон өөрийн гэсэн онцлог шинж чанар, заяа төөрөгтэй.  Мөнтүүнчлэн,хайр дурлалд ч, заяаны хань сонгоход ч гэсэн зохицол нийцлийг харах нь зүйтэй байдаг ажээ.

ГАЛ МАХБОДЬ /ХОНЬ, АРСЛАН, НУМ/

 Хонь, арслан, нум орд нь тэмүүлэлтэй, тачаалтай, урам зоригтой. Энэхүү махбодид төрсөн хүмүүс болгоомжгүй, ямагт ялалтанд тэмүүлж байдаг. Хүмүүсийг захирах удирдах дуртай. Хүсэл нь амьдарлаас тасархайдуу. Түлш байгаа цагт гал нь асна. Гал эргэн тойрондоо шуналтайгаар нэвтэрдэг. Харин шинэлэг юм нь алга болонгуут унтардаг. Нэг хэвийн ажил тэдэнд тохирдоггүй. Гал махбодид төрсөн хүмүүст янз бүрийн санаачлага гаргах даалгавраа хурдан өөрчлөх эрх чөлөө хэрэгтэй. Тэд зөвхөн анхдагч байхыг хүснэ. Өөрийнхөө чадлыг тооцоолж чаддаггүй. Өөрийгөө үргэлж өргөмжилдөг. Тэд их энергитэй хүмүүс.

Хонь: огцом,  давилуун, ухас ухас хийсэн, хэт тэмүүлэлтэй

Арслан: итгэлтэй ба хүчтэй

Нум: зохион байгуулалт сайтай.

Тэд бүгд маш аминч, бэртэгчин араншинтай. Хонь ийм ...

Гэрэлсүрэн Ганболд Гэрэлсүрэн энэ жил МУИС-ыг хүн судлалын мэргэжлээр төгсөж байгаа. Тэр нийтэч зантай бөгөөд олны дунд орж ажиллах дуртай. Сурахынхаа зэрэгцээ ХасБанк болон Дэлхийн эмэгтэйчүүдийн банкнаас зохион байгуулсан Тэмүүлэл төсөл, Найрамдал зуслан, Мэтгэлцээн 2010 хөтөлбөрт тус тус ажиллаж байсан. Одоогоор тэр энэхүү сонирхолтой цахим хуудсын үйл ажиллагааны зохион байгуулалтыг хариуцан ажиллаж байна. Янз бүрийн орчинд орж ажиллахад олон найзуудтай болохын хэрээр хүн илүү ихийг сурж, тэр чинээгээр өөрийгөө хөгжүүлж байдаг гэж тэр үздэг. Гэхдээ уйдамтгай зантай болоод ч тэр юм уу нэг ажлыг удаан хийх дургүй, харин азаар Сэгсгэрмаа цахим хуудасд нэг юмыг байнга хийх шаардлага гардаггүй юм.