ШИНЭ ЖИЛИЙН ГОЁЛ ГАР ЦҮНХ

Одоогоос 2000 жилийн өмнө гар цүнхийг эмэгтэйчүүд биш эрчүүд түгээмэл хэрэглэдэг байж. 18-р зуунаас эмэгтэйчүүд гар цүнхийг илүүд үзэх болж янз бүрийн загвартай гар цүнхийг барьж эхэлжээ.  Ингэснээр эмэгтэйчүүдийн олон төрлийн гар цүнхүүд бий болж тухайн үед гадагшаа гарахдаа, үдэшлэгт очихдоо, гээд олон газар авч явах боломжтой загвар бүхий цүнхүүдийг үйлдвэрлэх болжээ.Өнөө үед эмэгтэйчүүдийн барьж буй цүнхнээс тухайн эмэгтэйн зан төлөв, ажил мэрэгжилийг ч хэлж болдог байна. Эмэгтэй хүний гар цүнхэнд тухайн эмэгтэйг илэрхийлэх бүхэл бүтэн ертөнц оршин байдаг. Мөн эмэгтэйчүүд үдэшлэг, баяр цэнгүүнд ирэхдээ жижигхэн гар цүнх элбэг барьдаг болжээ. Өнгө, загвар хийцүүдийг нь бодолцон үдэшлэгтээ тохируулан зүүх нь стиль болсон гэлтэй. Бидний танилцуулж байгаа дээрх загварууд ирэх оны өнгийг тодорхойлох болно гэдэгт итгэлтэй байна.