ЭРҮҮЛ АРГААР ХАМГИЙН ХУРДАН ТУРАХ АРГА

Эрүүл аргаар хамгийн хурдан турах аргыг танд толилуулж байна. Орчин цагт олон хүмүүс өөрсдийнхөө жинд санаа тавьж, турах аргыг эрэлхийлэх болсон. Хүмүүс буруу хоолны дэглэм барьснаас, буцаад хурдан таргалах, эсвэл ходоод гэдэсний өвчинтэй болж хоцрох нь элбэг. 

  • Өглөө – 1 стакан бүлээн усанд лемоны шүүс хольж ууна. Лемон нь биеийг цэвэрлэх, хэрэггүй тосыг биеэс гаргах үүрэгтэй. Нэг цагийн дотор 3 стакан ус ууж, биеэ цэвэршүүлнэ. Өдрийн турш 3 литр ус ууна. 
  • Өглөөний цай заавал ууна. Чанасан өндөг, шарсан өндөг, эсвэл тослогийг авсан сүүтэй мюсли идэж болно. Банана, алим, тарвас зэрэг жимсний салат ч байж болно. 
  • Бага хэмжээтэй боловч, уураг ихтэй өдрийн хоол иднэ. Чанасан тахианы мах, загас, үхрийн мах, цацагт хяруулын махыг ногооны салаттай хамт иднэ. Дүфүний салат, бууцайны шөл байж болно. 
  • Оройн хоолонд аль болох хөнгөн хоол иднэ. Төрөл бүрийн ногоо, лууван, байцаа, цэцэгт байцаа, улаан лооль, сонгиноор шөл хийх, эсвэл чанаж хэрэглэнэ. Цэвэр оливын тосыг бага хэмжээгээр хэрэглэж болно ...
Марал Жаргал Жаргалын Марал нь СУИС-н Радио телевизийн сургуулийн сэтгүүлчийн 3-р курст сурдаг. Чөлөөт цагаараа Сэгсгэрмаа цахим хуудсын судалгаа шинжилгээ төлөвлөлтийг хариуцан ажиллаж байна. Тэрээр шинэ соргог зүйлсийн талаар эрэл хайгуул хийж, өөрийгөө дайчлах дуртай. Нэг ажилдаа үнэнч шаргуу зантай. Нийтлэгчийн маань мэдээнүүд таныг уйдаахгүй гэдэгт бид итгэлтэй байна.