Дэлхий бол бидний гэр.  Бидэнд өвөг дээдсээс уламжлагдан өнөөдрийг хүртэл бид амьдарч ирсэн газар. Харамсалтай нь дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой гамшигт үзэгдлүүд бидний дэлхийг сүйтгэж байна. Тэгвэл яг юу дэлхийн дулаарлыг үүсгээд байна. Хариулт нь маш энгийн. Бид өөрсдөө дэлхийг сүйтгэж байна. Бидний үйл хөдлөл, амьдралын хэв маяг аажим аажимаар бидний дэлхийг устгаж байна. Хамгийн гол дэлхийн дулаарлыг үүсгэж байгаа шалтгаан бол бидний хэлж заншсанаар “хүлэмжийн нөлөөлөл” байдаг. Товчхондоо:

Ногоон хүлэмж шилээр хийгдсэн, дотроо ногоо тарих зориулалттай газар юм. Хүлэмж нь нарны гэрлийг өөртөө шингээснээр доторх дулаан нь өсдөг бөгөөд харин дотор орсон дулаанаа гаргахгүй дотроо хадгалж чадсанаар ногоо ургах таатай орчинг бүрдүүлдэг.

Дэлхий дээр амьдрал үргэлжлэхийн тулд нарны гэрлийг өөртөө шингээж байж биологийн процесс явагддаг. Дэлхийн темпертурийг нэмэгдэхэд ногоон хүлэмжийн нөлөөлөл гэж нэрлэгддэг 3 төрлийн хий ялгарал гол үүрэгтэй. Эдгээр нь carbon dioxide, methane, chlorofluorocarbons болон nitrous oxide зэрэг ордог бөгөөд эдгээрийн хийн агаар дахь ялгарал их байх тусам дээрх хүлэмжийн нөлөөлөл ихээр явагддаг. Carbon dioxide хийн ялгарал нь шаталтаас үүсдэг хий бөгөөд сүүлийн жилүүдэд энэхүү хийн ялгаралын хэмжээ огцом өссөж байгаа. Харин бидний гаргадаг хог хаягдалууд methane хий ихэсэхэд нөлөөлдөг. Шүршигч, агааржуулагч, бүх төрлийн хиймийн урвал бүхий шингэн нь агаар дахь chlorofluorocarbons хийг нэмэгдүүлдэг. Nitrous oxide нь харин машин технологийн гаргаж байгаа хийнээс үүсдэг. Эдгээр хийнүүд нь дэлхий дээрх хүлэмжийн хийг үүсгэдэг бөгөөд дэлхийн дулаарлын гол үндсүүд болоод байна. Эдгээрээс гадна oйгүйдэл нь хүлэмжийн хийнүүдийг ихэсгэх бас нэг шалтгаан болдог, учир нь ургамал бол цэвэр агаарийг үүсгэх үндсэн эх үүсвэр. Ургамал carbon dioxide хийг өөртөө шингээж харин эргүүлээд цэвэр агаар ялгаруулдаг. Иймд хэрвээ бид ой модоо устгаад байвал агаар дахь carbon dioxide хийн хэмжээ улам их болох болно.

Зарим нарны цацраг идэвхид туяа дэлхийн агаар мандалыг мөргөхөд дэлхий агаар мандал эргүүлэн сарниулдаг. Харин үлдсэн, нэвтрээд ороод ирсэн туяаг гол мөрөн, газрын гадарга өөртөө шингээн авдаг. Дэлхийн дулаан буцаад агаар мандал руу ялгардаг. Хүлэмжийн хийнүүд эдгээр дулаан гарах урсгалаас зарим хэсгийг нь дэлхий дээр шингээн авдаг бөгөөд энэхүү буцаж гарахгүй үлдсэн хийн хэмжээ ихсэх тусам дэлхий дээрх темпертурийн хэмжээ мөн адил нэмэгдэнэ.

Ийнхүү дулаарснаас болж хойд урд туйлын мөс хайлж, мөснөөс үүссэн ус далайн түвшинийг нэмэгдүүлнэ. 4–5 инчийн далайн түвшиний өсөлт сүүлийн 100 жилд ажиглагдсан, хэрвээ энэ хэвээрээ өссөөр байвал газрын гадарга усаар бүрхэж, хаа сайгүй үерт автах болно. Мөн цэвэр ус далайн устай холилдож, цэвэр усны хомсдолд орно. Уух усгүйгээр бид хэд хонож чадах билээ?  Бидний үйл хөдлөл дэлхийд гамшиг авчирч байна. Нүдэн дээр маань сүүлийн хэдэн жил дэлхий маш өөрчлөгдөж байна. Бид анзаараачгүй байх хооронд ирээдүй хойч үе маань аюул нүүрлэж байна. Бид дор бүрнээ ногоон хүлэмжийн хий үүсгэдэг бүтээгдэхүүн болон эд зүйлсийн хэрэглээгээ багасгахын хичээх хэрэгтэй. Мөн чадах чинээгээрээ мод тарих хэрэгтэй. Бид одоо л өөрсдийнхөө үйл хөдлөлд анхаарлаа хандуулахгүй бол үр дүн нь төсөөлөхийн аргагүй байж мэднэ.  


Leave a comment